Бусад

Бусад

Тусгай зөвшөөрөлтэй компаниуд нэмэгдсээр

Хувийн хамгаалалтын тухай хуульд заасан журмын дагуу өнөөдрийн байдлаар "Гүрэн гуард" ХХК, "М-Кастл" ХХК, "Эйжис гуард" ХХК, "Эм Ий Би Би Каптайн" ХХК-иуд Хувийн хамгаалалтын үйл ажиллагаа явуулах эрх авч хуулийн дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. 

Хуулийн лавлах:

Хувийн хамгаалалтын тухай хуулийн 3.1.3-т "хувийн хамгаалалтын байгууллага" гэж энэ хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагаас хувийн хамгаалалт эрхлэх тусгай зөвшөөрөл авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийг;", мөн хуулийн 5 дугаар зүйлд "

5.3.Хувийн хамгаалалт эрхлэх хуулийн этгээд нь үйл ажиллагаагаа явуулах бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчин, техник хэрэгсэл болон өөрийгөө санхүүжүүлэх чадвартай байна.

5.4.Хувийн хамгаалалт эрхлэх хуулийн этгээд нь 10-аас доошгүй бие хамгаалагчтай байна.

5.5.Хуулийн этгээд нь хувийн хамгаалалтыг бие хамгаалагчаар гүйцэтгүүлнэ.

5.6.Цагдаагийн байгууллагаас бие хамгаалагчаар ажиллах тусгай зөвшөөрөл авсан иргэн нь хувийн хамгаалалтын хуулийн этгээд үүсгэн байгуулах, эсхүл хувийн хамгаалалтын байгууллагад ажиллаж болно." гэж тус тус заажээ.