Бусад

Бусад

Танд тусламж

Асуулт: Хувийн хамгаалалт, гэрээт харуул хамгаалалтын ялгаа юу вэ?

Хариулт: Хувийн хамгаалалт нь гэрээний үндсэн дээр үйлчлүүлэгчийн амь бие, эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалах, үйлчлүүлэгчийн зохион байгуулж байгаа хурал, бусад арга хэмжээг хамгаалалтад авах болон үзвэр, үйлчилгээний  хамгаалалтын үйл ажиллагааг эрхлэх зорилгоор хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагааг Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлдэг бол Гэрээт харуул хамгаалалт нь обьект, эд зүйлийг л хамгаалдаг.

Асуулт: Үзвэр, үйлчилгээнд ямар үйл ажиллагаа хамрагдах вэ?

Хариулт: Спорт, урлагийн уралдаан, тэмцээн, концерт, тоглолт, цэнгүүн баар, ресторан, зочид буудлын үйл ажиллагаа хамаарна.

Асуулт: Эдгээр үйл ажиллагааг Гэрээт харуул хамгаалалтын байгууллагад ажиллагсад хэрэгжүүлэх боломжтой юу.

Хариулт: Хувийн хамгаалалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Хувийн хамгаалалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл аваагүй иргэн, хуулийн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.” гэж заасан. Хуулиар хориотой үйл ажиллагаа хэрэгжүүлсэн Гэрээт харуул хамгаалалтын байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох эрсдэл үүснэ.

Асуулт: Тусгай зөвшөөрөл яагаад авах ёстой вэ?

Хариулт: Хувийн хамгаалалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хувийн хамгаалалтыг Зөвшөөрлийн тухай хууль болон энэ хуульд заасан журмын дагуу тусгай зөвшөөрөл авсан бие хамгаалагч, хуулийн этгээд эрхлэн явуулна.” гэж заасан.

Асуулт: Тусгай зөвшөөрлийг хэрхэн авах ёстой вэ?

Хариулт: 20 нас хүрсэн, эрүүл мэнд, бие бялдар, ёс зүйн шаардлага хангасан, хувийн хамгаалалтын сургалтад хамрагдаж зохих мэдлэг, дадлага эзэмшсэн, гэмт хэрэг санаатай үйлдэж ял шийтгэгдэж байгаагүй, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн, 10-аас доошгүй бие хамгаалагчтай йл ажиллагаагаа явуулах бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчин, техник хэрэгсэл болон өөрийгөө санхүүжүүлэх чадвартай хуулийн этгээд тус тус Цагдаагийн байгууллагад хандан тусгай зөвшөөрлөө хүснэ.

Асуулт: Хувийн хамгаалалтын сургалтад хамрагдаж зохих мэдлэг, дадлага эзэмшсэн иргэн гэж хэнийг ойлгох вэ?

Хариулт: Хувийн хамгаалалтын тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Мэргэжлийн болон техникийн боловсролын тухай хууль, бусад эрх зүйн актын дагуу сургалтын үйл ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагаас Үндэсний ажил мэргэжлийн ангилал тодорхойлолт, Мэргэжлийн сургалтын индекс, чиглэлд заасан, мэргэжил, чиглэлээр эрх бүхий байгууллагаар баталгаажсан хөтөлбөрөө мэргэжлийн сургалт явуулан, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Хөдөлмөр, гэр бүл, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтарсан шалгалтаар мэдлэг чадвар эзэмшсэн гэж үзэн боловсролын бичиг баримт олгогдсон хүнийг ойлгоно.

Асуулт: Сургалтад хамрагдахын тулд хаана хэрхэн хандах ёстой вэ?

Хариулт: Сургалтын асуудлаар Эс Өү Ти МСТ Хувийн хамгаалалтын сургалтын төвд хандах боломжтой. Утас 99843084, 98116868. Мөн дараахь материалыг бүрдүүлж ирнэ.

Бүрдүүлэх материал

Тайлбар

1

Анкет

Төрийн албан хаагчийн

2

Иргэний үнэмлэхний хуулбар

3

Боловсролын гэрчилгээ, дипломын хуулбар

4

Эрүүл мэндийн үзлэгийн хуудас

А/33 маягт

5

Оршин суугаа хаягийн тодорхойлолт

6

Цагдаагийн тодорхойлолт /ял шийтгэлтэй эсэх/

7

Цусны бүлэг тодорхойлсон баримт

Зөвхөн Цусны төвийн эсхүл, И-Монголиа тодорхойлолт

8

Эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийг монгол бичгээр тодорхой бичиж ирэх

9

Галт зэвсгийн сургалтад хамрагдсан гэрчилгээ