Бусад

Бусад

Түүхэн сургамж

Анхаарч санаж явах ёстой сургамж юм. 1911 оны Манжаас Тусгаар тогтнуулсан хөдөлгөөнийг тэргүүлэгчдийн эмгэнэлт хувь заяаны түүхэн баримт 

Гадаад Монголын автономи ба амгалан байдлыг тусгах бичиг

"... Манай гадаад Монгол улсын хөгжүүлэхгүй арга мэх үүсгэн хар хятадыг өөртэйгөө дотночлон амраглуулсан, бас нэр ба үнэн тангараг тэргүүнээ умартсан тэд нар улсын хулгайчид хортны нам болж, манай мэргэн алдарт Засагт хантан /Содномравдан/-г хорлон алаад залуу бөгөөд баатар сүрт Түшээт хан /Дашням/-ыг бас мэтээр хорлосон нь үнэхээрийн заналтай. 

Улсын хэрэгт үнэхээрийн мэргэших дотоод гадаадад алдаршсан нэрт лам Цэрэнчимэд /Дотоод яамны сайд/, басхүү тэр мэт хулгайчдын гарт цаг бусын үхлээр үхэв. Бас манай богд эзэн хааны шадар сайд далай мэт ухаан төгөлдөр Дайчин ван /Гадаад явдлын яамны сайд Ханддорж/-ыг бас ухваргүй банди нар ба эрлийз нар архиар согтоож алсныг хэн ч эс үл мэдэх газаргүй. Энэ мэтээр хор ерөндөж алагдсан мэргэн төгөлдөр Түшээт ван /Сангийн яамны сайд Чагдаржав/, Бинт ван /Гончигсүрэн/, Далай ван /Цэргийн яамын сайд Гомбосүрэн/, жич сахалт лам, эдгээр цөм хорлогдсон. 

Манай богд Чингис хааны язгуур үндэсний үр, маш ариун тунгалаг оюунт Сайн ноён /Намнансүрэн/-г хорлосон нь даанч өнгөргүй. Муу хоронд хамаг бие нь шарлаж хилсээр өөд болов ..." гэжээ.